Подкаст – Нэг донор найман хүний амийг аварч чадна. Тархины үхэл, донорын тухай /#16/

Нэг хүний шийдвэр найман хүний амьдралыг өөрчилж чадна.

Гэхдээ яагаад бид донор болохоос айдаг вэ?

Энэ дугаарт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгатай хамт тархины үхэл, эрхтэн шилжүүлэн суулгалт, донорын тогтолцоо болон Монголчуудын дунд байдаг хамгийн түгээмэл буруу ойлголтуудын талаар нээлттэй ярилцлаа.

Энэ дугаараас та дараах асуултуудын хариултыг авах болно.

  • Тархины үхэл гэж яг юу вэ?
  • Ком болон тархины үхэл хоёр юугаараа ялгаатай вэ?

Монголд эрхтэн наймаалах эрсдэл байдаг уу?

  • Эрхтэн хэнд очихыг хэн шийддэг вэ?
  • Донор болох хүсэлтээ хаана гаргах вэ?
  • Нэг донор үнэхээр найман хүний амийг аварч чадах уу?

Хэрэв өнөөдөр таны хайртай хүн эрхтэн хүлээж байгаа өвчтөн байсан бол, харин маргааш таны хайртай хүн бусдын амийг аврах донор болох боломжтой хүн байсан бол та энэ асуудлыг өөрөөр харах байсан уу?

👇 Үзэл бодлоо сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

🎧 MEDCAST – Эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт.

Хамтран ажилласан : Завьяловская – Алтай Магнитай рашаан

Хөтлөгч: 🎙 Gatya
Зочин: Б.Алтантулга

Scroll to Top